Хүүхдийн уран бүтээлийн олон улсын анхдугаар наадмыг зохион байгуулах тухай

2017-08-23 08:05:43

2017 оны 08 сарын 23-ны өдөр                                        Дугаар А/620                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Хүүхдийн уран бүтээлийн олон улсын

 анхдугаар наадмыг зохион

байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Хүүхдийн уран бүтээлийн олон улсын анхдугаар наадмыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахыг Монголын Хүүхдийн урлан бүтээх төв /Д.Уранбилэг/-д даалгасугай.

 

       2. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан наадмыг зохион байгуулахад шаардагдах 4.0 /дөрвөн/ сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                                                       С.БАТБОЛД