Удирдах хорооны бүрэлдэхүүн батлах тухай

2017-08-22 08:00:06

2017 оны 08 сарын 22-ны өдөр                                         Дугаар А/618                                     Улаанбаатар хот

 

 

 

Удирдах хорооны бүрэлдэхүүн

 батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

             

      1.Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Удирдах хороог дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Дарга 

-Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх

Гишүүд: 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Газрын албаны дарга.

Нарийн бичгийн

дарга

-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга.

                                                                       

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан сангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

           

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР 

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.БАТБОЛД