Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2017-08-21 08:25:03

2017 оны 08 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/612                                    Улаанбаатар хот

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 66 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

          3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А-132 дугаар захирамжийн иргэн Д.Ганпүрэвт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  87 дугаар захирамжийн "Прогресстранс" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар захирамжийн "Москва комплекс" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжийн “МИАТ” ТӨХК, иргэн Д.Жаргалсайханд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн "Монтрак групп" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамжийн иргэн Б.Даваад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/415 дугаар захирамжийн иргэн Э.Амарсайханд, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжийн "Төмөрттранс" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 дугаар захирамжийн "Плайвуд" ХХК-д, “Газар  эзэмшүүлэх,  ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/644 дүгээр захирамжийн "Шашир трейд" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн А/702 дугаар захирамжийн иргэн Л.Жавхлант, Ц.Оюунбилэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжийн "М Си Эс пропертийз холдинг" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжийн "Тэлмүүнлхам констракшн" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжийн иргэн Б.Амгаланд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжийн иргэн Б.Цогтбаярт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/676 дугаар захирамжийн иргэн Б.Гантулгад, “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар захирамжийн иргэн Ц.Мөнххуягт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/283 дугаар захирамжийн "Эс девелопмент" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийн иргэн Б.Уламбаярт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/153 дугаар захирамжийн "Эх байгаль" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн "Цац менежмент" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                              ЗАХИРАГЧ                                          С.БАТБОЛД