Ажлын хэсэг байгуулах тухай

2017-07-17 16:13:17

2017 оны 07 сарын 17-ны өдөр                                Дугаар А/539                                               Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08, 5/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

             

              1.Нийслэлийн хүн амыг  эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцсэн мал, малын гаралтай бүтээгдэхүүнээр хангах зорилгоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт малын зах болон мах боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Ахлагч 

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын

бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан

Гишүүд: 

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга

 Д.Баянбат;

 

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс,

 худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор;

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга

 Б.Батшагай;

 

Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа;

 

 

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний

 газрын орлогч дарга Ц.Тулга;

 

 

Нийслэлийн Татварын газрын орлогч дарга

 Ц.Сүхбаатар;

 

 

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч

 дарга Ж.Билэгсайхан;

 

 

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын орлогч дарга

 М.Түмэннаст;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх

 зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Хандмаа;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого,

 төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Ариунцэцэг;

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл,

 хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн мэргэжилтэн

 Д.Ганбат.

Нарийн бичгийн дарга

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн

 мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Баярсайхан.

                                                                       

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг боловсруулан цаашид авах арга хэмжээний талаарх шийдвэрийн төслийн хамт 2017 оны 09 дүгээр сард багтаан танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан-т даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД