Хог хаягдлын тээвэрлэлтийн тухай

2013-02-07 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  42 дугаар зүйлийн 42.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоол, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн     2013 оны 01 дүгээр сарын 17–ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн гэр хорооллын хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг 2013 оны 01 дүгээр улирал дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг эхний ээлжинд нийслэлийн хот тохижуулах зардлын хот тохижуулах үйл ажиллагааны бусад зардлаас санхүүжүүлэхийг Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/ - д зөвшөөрсүгэй.

2. Гэр хорооллын хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэлтийн зардлын гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж, холбогдох санхүү, төсвийн хууль, журманд нийцүүлэн санхүүжилтийг олгож, нэмэлт зардлын тооцоог боловсруулан,  нийслэлийн       2013 оны төсвийн тодотголд тусгуулж, батлуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

3. Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.

 

 

                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ