Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай

2017-07-06 08:25:46

2017 оны 07 сарын 06-ны өдөр                                            Дугаар А/535                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах

  эрхийг хангах зарим арга

хэмжээний тухай

 

 

        Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “л”, 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т даалгасугай:

 

      1.1.нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших “Шинэ өргөө” орон сууцны хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөрт багтаан өөрчлөлт оруулж, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажил хийх нөхцөлийг бүрдүүлэх;

 

      1.2.иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагын хүрээнд цаашид орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж болон шаардлагатай бусад тохижилтыг заавал тусгаж байх.

 

      2.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД