Хөрөнгө гаргах тухай

2017-07-06 08:05:30

2017 оны 07 сарын 06-ны өдөр                                           Дугаар А/528                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Сэлбэ дэд төвийн хүрээнд хийгдэж байгаа дулааны станцын барилга барихаар төлөвлөсөн байршилд өртсөн, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороонд оршин суугч 25 иргэний газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

         2.Энэ захирамжийн хавсралтад заасны дагуу иргэдэд нөхөх олговор олгоход  шаардагдах 1.819.084.981 /нэг тэрбум найман зуун арван есөн сая наян дөрвөн мянга есөн зуун наян нэгэн/ төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

         3.Иргэдийн үл хөдлөх хөрөнгө, өмчилсөн газрын нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                                                              С.БАТБОЛД