Мэдээллийн цэг ажиллуулах тухай

2017-07-06 08:20:29

2017 оны 07 сарын 06-ны өдөр                                  Дугаар А/524                                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

Мэдээллийн цэг ажиллуулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.7-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Үндэсний их баяр наадам болон Хүрээ цам-Даншиг наадмын үеэр гадаадын иргэд, жуулчдад баяр наадмын талаар холбогдох мэдээлэл өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх явуулын “Жуулчны мэдээллийн төв”-ийг Хүй Долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд тус тус ажиллуулсугай.

 

        2.”Жуулчны мэдээллийн төв”-ийг ажиллуулахад шаардагдах энэ захирамжийн хавсралтад заасан 3,050,000 /гурван сая тавин мянган/ төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

        3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан “Жуулчны мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг өндөр хэмжээнд зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Нийслэлийн аялал жуулчлалын газар /Д.Батсүх/-т даалгасугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                      ЗАХИРАГЧ                                                                              С.БАТБОЛД