Урамшил олгох тухай

2017-07-06 08:00:47

2017 оны 07 сарын 06-ны өдөр                                            Дугаар А/520                                 Улаанбаатар хот    

 

 

 

 

Урамшил  олгох тухай

 


           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1, Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайд /хуучин нэрээр/-ын 2013 оны  А/299 дүгээр, 2014 оны А/112 дугаар тушаалыг  тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт олгох 2017 оны II улирлын урамшлыг хавсралт ёсоор баталсугай.

 

        2. Энэ захирамжийн хавсралтад заасан улирлын ажлын үр дүнгийн урамшлыг батлагдсан зардлаас олгохыг холбогдох ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.

 

       3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.


 
 
 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН 

                                             ЗАХИРАГЧ                                                                      С.БАТБОЛД