Уулзалт, семинар зохион байгуулах тухай

2017-07-05 08:15:20

2017 оны 07 сарын 05-ны өдөр                                      Дугаар А/518                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Уулзалт, семинар зохион

байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Инновацийн тогтолцоо, экосистемийг бий болгох эрх зүйн таатай орчин бүрдүүлэх ажлын хүрээнд “Төрийн байгууллага дахь Инноваци” сэдэвт уулзалт, семинарыг Нийслэлийн иргэний танхимд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсугай.

 

         2.“Төрийн байгууллага дахь Инноваци” сэдэвт уулзалт, семинарыг зохион байгуулахад шаардагдах 3,960,000 /гурван сая есөн зуун жаран мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

            3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан уулзалт, семинарыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар /Б.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                                                              С.БАТБОЛД