Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2017-07-05 08:10:09

2017 оны 07 сарын 05-ны өдөр                                       Дугаар А/517                                      Улаанбаатар хот

 

 

 

Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48 дугаар, 2004 оны 3/14 дүгээр, 2005 оны 5/29 дүгээр, 2006 оны 9/48 дугаар, 2007 оны 11/64 дүгээр, 2008 оны 2/14 дүгээр,  2009 оны 4/31 дүгээр, 2010 оны 6/53 дугаар, 2011 оны 8/72 дугаар, 2012 оны 6/26 дугаар, 2013 оны 13/52 дугаар, 2014 оны 21/29 дүгээр, 2015 оны 32/32 дугаар, 2016 оны 6/12 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2003-2017 онд баталсан нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан нэр бүхий 96 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нь нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсүгэй.

 

         2.Эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчилсөн газрынх нь кадастрын зурагт  өөрчлөлт орж байгаа нэр бүхий 6 иргэдийн жагсаалтыг 2 дугаар, газар өмчлөх шийдвэр нь хүчингүй болж байгаа нэр бүхий 6 иргэдийн жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

         3.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар өмчлөх эрх олгосон 1 дүгээр хавсралтад заасан нэр бүхий 70 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрийн төсөл боловсруулан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд даалгасугай. 

 

       4.Энэ захирамжийн дагуу газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгч, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-д тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                                                                              С.БАТБОЛД