Газар эзэмших эрх олгох тухай

2017-07-05 08:05:56

2017 оны 07 сарын 05-ны өдөр                                          Дугаар А/516                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1. Мал худалдаалах төвлөрсөн захыг мах бэлтгэх үйлдвэрийн хамт байгуулах төслийг хэрэгжүүлэхэд зориулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн баруун талд 15 га, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн хойд талд 6.26 га газрыг тус тус хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт олгосугай.

 

        2. Газар эзэмших эрх олгосон албан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

         3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                                                       С.БАТБОЛД