Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай

2017-07-05 08:00:03

 

2017 оны 07 сарын 05-ны өдөр                                        Дугаар А/511                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Нийслэлийн өмчид барилга байгууламж

бүртгэн авах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 97 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 17,552,222,755 /арван долоон тэрбум таван зуун тавин хоёр сая хоёр зуун хорин хоёр мянга долоон зуун тавин таван/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан 7 барилга байгууламж, 2 гүний худгийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт даалгасугай. 

 

       3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                         ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД