Шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2017-07-04 08:00:57

2017 оны 07 сарын 04-ны өдөр                                           Дугаар А/510                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.1.6-гийн “б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.9, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, халдварын голомтод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, голомтын бүсэд байгаа иргэд, үүрэг гүйцэтгэн ажиллаж буй албан хаагчдын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд даалгасугай.

         

        2. Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 59.459.590 /тавин есөн сая дөрвөн зуун тавин есөн мянга таван зуун ерэн/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

         

         3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                                                   С.БАТБОЛД