Гадаад томилолтын тухай

2017-07-03 08:05:20

2017 оны 07 сарын 03-ны өдөр                                       Дугаар А/499                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Бүгд Найрамдах Индонез Улсад зохион байгуулагдах “Азийн хотуудын нөөц, цогц менежмент” сэдэвт бүс нутгийн 7 дахь удаагийн семинарт оролцуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг нарыг зохион байгуулагч талын зардлаар 2017 оны 07 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд тус улсад томилолтоор ажиллуулсугай.

 

         2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэгт даалгасугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                    ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД