Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн техникийн шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах

2013-02-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 45.5 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн техникийн шинэчлэлтийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай. 

3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ