Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2017-06-30 08:00:48

2017 оны 06 сарын 30-ны өдөр                                             Дугаар А/487                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 25 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжийн иргэн М.Алимаад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр захирамжийн иргэн Д.Даваадорж, Ц.Саранчимэг нарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн иргэн У.Ганчимэгт, “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/594 дүгээр захирамжийн Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1052 дугаар захирамжийн иргэн Д.Алтанцогт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны  02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн иргэн Л.Бямбасүрэнд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжийн иргэн Д.Занданбатад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжийн Б.Амгаланд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, эдэлбэрийн  хэлбэр  өөрчлөх тухай” Нийслэлийн  Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/680 дугаар захирамжийн “Бенедакт” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн  талбайн  хэмжээ,   зориулалт   өөрчлөх  тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаар захирамжийн иргэн Т.Алтанчимэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн “Монгол ньюс” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/112 дугаар захирамжийн иргэн Д.Даваасүрэнд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжийн иргэн Н.Баярсайханд, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/245 дугаар захирамжийн “Газар” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/329 дүгээр захирамжийн иргэн Ю.Алтангэрэлд, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/25 дугаар захирамжийн иргэн П.Буяндэлгэрт, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэрийг өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн "Бэрэнконстракшн энд автомэшн" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн “Суруга монгол” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/243 дугаар захирамжийн “Эвридэй-Интернэшнл” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                      ЗАХИРАГЧ                                                                         С.БАТБОЛД