Газар эзэмших эрх олгох тухай

2017-06-28 08:40:48

2017 оны 06 сарын 28-ны өдөр                                            Дугаар А/480                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Нийслэлийн Боловсролын газарт бага сургууль, цэцэрлэг барих зориулалтаар доор дурдсан газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай:

 

            1.1.Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Малчны хороололд байршуулан 4000м2;

 

            1.2.Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины урд талд байршуулан 4000м2;

 

            1.3.Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Монгол шилтгээний зүүн талд байршуулан 5000м2;

 

            1.4.Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 4 дүгээр гудамжинд байршуулан 5000м2;

 

            1.5.Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсэгт байршуулан 5000м2;

 

            1.6.Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 18 дугаар гудамжинд байршуулан 4000м2;

 

            1.7.Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчний 1 дүгээр гудамжинд байршуулан 3500м2;

 

            1.8.Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Булагтын 1 дүгээр гудамжинд байршуулан 4000м2;

 

          1.9.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын аманд “Вовох” ХХК-ийн урд талд байршуулан 10000м2;

 

             1.10.Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Малчны 7 дугаар гудамжинд байршуулан 30000м2;

 

             1.11.Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 18 дугаар гудамжинд байршуулан 5000м2;

 

             1.12.Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 39 дүгээр гудамжинд байршуулан 3715м2;

 

           1.13.Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Авто худалдааны төвийн баруун талд байршуулан 5000м2;

 

            1.14.Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат, Содмонгол ШТС-ын зүүн талд байршуулан 4000м2;

 

             1.15.Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 14 дүгээр гудамжны зүүн талд байршуулан 5000м2;

 

             1.16.Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин хэсэгт байршуулан 5000м2.

 

            2.Газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Боловсролын газартай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зураг, төслийн даалгавар өгч, барилгын ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус даалгасугай.

 

            3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх олгох тухай” Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/338 дугаар, “Газар эзэмших эрх олгох тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/112 дугаар, “Газар эзэмших эрх олгох тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/266 дугаар захирамж, “Газар эзэмших эрх олгох тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/295 дугаар захирамжийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, 24 дүгээр хороонд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                                            

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                                          С.БАТБОЛД