Тээврийн хэрэгсэл худалдаж авахыг зөвшөөрөх тухай

2013-01-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын албан хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгслийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээр худалдан авах эрхийг хавсралтанд заасан байгууллагад олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.

2. Худалдан авсан тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Э.БАТ-ҮҮЛ