“Дээлтэй монгол наадам-2017” арга хэмжээний тухай

2017-06-22 08:00:35

2017 оны 06 сарын 22-ны өдөр                                    Дугаар А/475                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Дээлтэй монгол наадам-2017” арга

хэмжээний тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2,  Аялал жуулчлалын тухай хуулийн 18.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Үндэсний уламжлал, соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй монгол наадам-2017” арга хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсугай.

 

         2.“Дээлтэй монгол наадам-2017” арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.

 

       3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээний удирдамжийг батлан, өндөр хэмжээнд зохион байгуулж, дүнг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

                                                           

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР 

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                                               С.БАТБОЛД