Газар ашиглах эрх олгох тухай

2017-06-21 08:05:31

2017 оны 06 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/473                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Газар ашиглах эрх олгох тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт энэ захирамжийн хавсралтад заасан 15 байршилд газар ашиглах эрх олгосугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                          ЗАХИРАГЧ                                                                  С.БАТБОЛД