Ажлын хэсэг байгуулах тухай

2017-06-21 08:00:46

2017 оны 06 сарын 21-ний өдөр                                 Дугаар А/468                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх нүүрсний олборлолтын улмаас эвдэрсэн, нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбайн хэмжээг тогтоож, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах, үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун;

 

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун;

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр;

 

-Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг;

 

-Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар /зөвшилцсөнөөр/.

Нарийн бичгийн дарга

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга

          2. Нөхөн сэргээлт хийх ажлын төлөвлөгөөг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт 2017 оны III улиралд багтаан танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                          ЗАХИРАГЧ                                                                               С.БАТБОЛД