Хөрөнгө гаргах тухай

2017-06-20 08:25:07

2017 оны 06 сарын 20-ны өдөр                                             Дугаар А/466                                   Улаанбаатар хот

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийж байгаа УС-15, Амгалан орчмын үерийн далангийн нөлөөлөлд өртсөн 2 иргэн, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийсэн Зүүн уулын үерийн далангийн нөлөөлөлд өртсөн 1 иргэн, Баянзүрх дүүргийн 4, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийж байгаа Гадна тойргийн 4 дүгээр хэсэг, Монел орчмын авто замын нөлөөлөлд өртсөн 2 иргэн, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийсэн Амгалан дулааны станцын 110кв агаарын шугамын нөлөөлөлд өртсөн 1 иргэний эд хөрөнгө болон өмчилсөн газрын нөхөх олговрыг хавсралт ёсоор баталсугай.

 

          2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд олгох нөхөх олговорт шаардагдах 191,181,937 /нэг зуун ерэн нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун гучин долоон/ төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-оос гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

         3.Иргэдийн үл хөдлөх хөрөнгө, өмчилсөн газрын нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                   ЗАХИРАГЧ                                                          С.БАТБОЛД