Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2017-06-20 08:10:15

2017 оны 06 сарын 20-ны өдөр                                     Дугаар А/464                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 23 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/30 дугаар захирамжийн "Ата трейд" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын  11-ний өдрийн 09 дүгээр захирамжийн "Талсттрейд" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар захирамжийн "Номинхолдинг" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны  03 дугаар сарын 25-ны өдрийн 260 дугаар захирамжийн иргэн Г.Цэвэлмаа, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр захирамжийн “Улаанбаатар хотын банк”-нд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар захирамжийн "Бимстрим хаус" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн "Ганзол" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/294 дүгээр захирамжийн "Бридж констракшн" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамжийн иргэн Л.Гансүхэд, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг  даргын  2013 оны  10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжийн “Улаанбаатар хотын банк”-нд, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/55 дугаар захирамжийн иргэн Д.Баасандалайд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/204 дүгээр захирамжийн иргэн Д.Батжаргал, Д.Оюунгэрэл нарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/575 дугаар захирамжийн “Яргайт-Эх” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 дүгээр захирамжийн "Монтед" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжийн иргэн Г.Мөнхтуулд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/453 дугаар захирамжийн иргэн Р.Ариунболдод, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/60 дугаар захирамжийн "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/565 дугаар захирамжийн иргэн Э.Энхтөрд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/57 дугаар захирамжийн иргэн М.Тэмүүжинд, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн  "Эс Си Эм" ХХК-д холбогдох 2 хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД