Нийслэлийн Тээврийн газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай

2013-01-28 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газрын  дүрмийг нэгдүгээр, бүтэц,  орон тооны хязгаарыг  хоёрдугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Дүрэм батлагдсантай холбогдуулан ажилтан, албан хаагчдынхаа ажлын байрны тодорхойлолт болон үйл ажиллагааны дотоод журмыг дүрэмд нийцүүлэн өөрчилж, ажилтнуудыг томилох, цалин нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож ажиллахыг нийслэлийн Тээврийн газар/ Ч.Энхбат /-т даалгасугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 14 дүгээр захирамжийн хавсралтын Нийтийн тээврийн газарт хамаарах заалт, 119 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 

БӨГӨӨД  УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ