Гадаад томилолтын тухай

2017-06-19 08:40:38

2017 оны 06 сарын 19-ний өдөр                                     Дугаар А/459                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод зохион байгуулагдах “Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Аялал жуулчлалын сайд нарын хоёрдугаар хуралдаан”-д оролцуулахаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшинийг 2017 оны 06 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

       2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

        3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшинд даалгасугай.

 

 

                                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     С.БАТБОЛД