Газар эзэмших эрх олгох тухай

2017-06-19 08:35:30

2017 оны 06 сарын 19-ний өдөр                                           Дугаар А/458                                     Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас гаргасан  дүгнэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тус  дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 667 м2 газрыг конторын барилгын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

          2.Газар эзэмших эрх олгосон байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай. 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД