Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дүрэм бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай

2013-01-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дүрмийг нэгдүгээр, бүтэц, орон тоог хоёрдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

2. Нийслэлийн Засаг даргын өмнө дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэн, батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтан, албан хаагчдыг томилох, цалин нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоох, хөдөлмөрийн дотоод журам, үйл ажиллагааны стратеги, хэтийн чиглэлийг дүрэмд нийцүүлэн шинэчлэн баталж мөрдөн ажиллахыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/-т даалгасугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 147, 2012 оны 07 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

 ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ