Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2017-06-19 08:15:46

2017 оны 06 сарын 19-ний өдөр                                  Дугаар А/454                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад өөрчлөлт

оруулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/703 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажлын байр /албан тушаал/-ны жагсаалт”-ын “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” гэсэн хэсгийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 

 

       2.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг шинэчлэн батлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                      ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД