Ажлын хэсэг байгуулах тухай

2017-05-30 08:25:24

2017 оны 05 сарын 30-ны өдөр                                      Дугаар А/361                                            Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.1-д заасныг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зорилтын хүрээнд “Нийслэлийн инноваци хөгжлийн төв” байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч 

-Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ

Дэд ахлагч

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд

Гишүүд: 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого,  төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;

 

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан;

 

-Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг.

Нарийн бичгийн

дарга

-Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ.

          2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг боловсруулж, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Д.Мөнх-Эрдэнэ/-т даалгасугай.

                                   

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                               С.БАТБОЛД