Тээврийн хэрэгсэлийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

2012-10-15 00:00:00


Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78-р зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн Захирамжлах нь:

1. Нийслэлийн өмчит зарим байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, техникийн комиссын актаар ашиглалиын шаардлага хангахгүй, сэргээн засварлаж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тогтоогдсон нийтийн дуудлагын худалдаагаар хулалдах 545 тээврийн хэрэгслийг худалдах доод үнийг нэгдүгээр, хавсралтаар, сэлбэгийн зориулалтаар ашиглах 4 тээврийн хэрэгслийг хоёрдугаар хавсралтаар, дахин дуудлагын худалдаагаар үнэ бууруулан худалдах 27 тээврийн хэрэгслийг үнийг гуравдугаар хасралтаар, балансаас балансад шилжүүлэх 1 тээврийн хэрэгслийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус байталсугай.

2. Данснаас хасагдаж буй тээврийн хэрэгслүүдтэй холбогдох шийдвэрүүдийг гарч дуустал хадгалалт, хамгаалалт, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагад даалгасугай.

3. Элэгдэл, гүйлтийн норм дуусаагүй автомашины үлдэгдэл өртгийг тооцож нийслэлийн өмчид хохирол учируулахгүйгээр үнэлж дуудлагын худалдааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэлийг танилцуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш. Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

4. Шатахуун их зарцуулдаг, сэлбэгийн олдоц муу, хуучин автомашин худалдан авахгүй байх, төсвийн байгууллагын суудлын автомашинуудыг Нийслэлийн төр захиргааны авто баазад төлөвлүүлэх, элэгдэл, гүйлтийн норм гүйцээгүй авто машин актлах явдлыг цаашид хязгаарлахыг нийслэлийн нутгийн захиргааны болон харъяа байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.

 

 

 

 

                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
       БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ