Авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөв боловсруулах тухай

2012-11-22 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012  оны төсөв батлах тухай” 8/69, 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 4/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсруулах Авто зам, замын байгууламжийн  ажлын зураг төсвийн жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Батлагдсан зураг төслийн ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлэхийг  нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт даалгасугай.

            3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  тус тус  даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Э.БАТ-ҮҮЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн  Засаг даргын  2012 оны

..................сарын...............-ны өдрийн

.........................................захирамжийн

нэгдүгээр хавсралт

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БОЛОВСРУУЛАХ

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН  АЖЛЫН ЗУРАГ

ТӨСВИЙН ЖАГСААЛТ

 

 

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн  нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

Төсөвт өртөг
 /сая/

 1

 Шинээр барих авто замын зураг төсөв

 

            

1.1

Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг                     /Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэлх 1.6 км зам 60у/м гүүрийн хамт/

2012-2013

77.0

1.2

Сэлбийн баруун эргээр Энхтайвны өргөн чөлөөнөөс Бээжингийн гудамж хүртэлх 0.7км авто зам

2012-2013

21.0

1.3

100 айлаас хойш Сэлбийн баруун эргээр Дарь-Эхийг Ногоон нуурын гудамжтай холбосон замтай холбох /2.2 км/

2012-2013

52.0

1.4

Шархадны эцсээс урагш Улаанхуаран Улиастайг холбосон шинэ зам хүртэлх 2.1 км авто зам

2012-2013

42.0

1.5

Дарь-Эхийн замыг Цагдаагийн гудамжтай холбох /60 у/м гүүрийн хамт/ 0.4 км авто зам

2012-2013

55.0

1.6

Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто замын эцэс хүртэлх 3.6 км авто зам

2012-2013

72.0

1.7

Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан, Нарантуул ОУХТ-ын хойд хаалганаас Өгөөмөр захын зүүн талаар Нарны зам хүртлэх гудамж замыг шинээр барих ажлын зураг төсөв /БЗД, 14-р хороо/

2012-2013

36.8

 

Дүн

 

355.8

2

Бусад зам, замын байгууламжийн зураг төсөв

 

          

2.1

Борооны усны зураг төсөл боловсруулах /төвийн            6 дүүрэгт/

2012-2013

140.0

2.2

 

БЗД-ийн 5-р хороо Монелийн эцсийн 2.5 км авто зам

2012-2013

50.0

2.3

БЗД-ийн 13, 14 дүгээр хорооны дундуур шинээр барих 2.0 км авто зам, явган хүний замын хамт /ЭТӨЧ-тэй холбох/

2012-2013

50.0

2.4

НД-ийн 4-р хорооны замыг төв замтай холбох 2.1 км авто зам

2012-2013

42.0

2.5

ЧД, Цагаан байрны хойд уулзвараас далан дагаад Хүчит Шонхор захын уулзвар хүртэлх 1.7 км авто зам

2012-2013

25.5

2.6

ХУД, Хараагүйчүүдийн холбооны байрны орчны тохижилтын зураг төсөл  0.5 га

2012-2013

20.0

2.7

БГД, Голден паркын хойгуурхи туслах зам  1.5 км

2012-2013

37.5

 

Дүн

 

365.0

3

2012 онд эргэн төлөгдөх нөхцлөөр боловсруулагдсан замуудын зураг төсөв

   

3.1

ХУД, Зайсангийн авто замын гүүрний өргөтгөл шинэчлэлтийн зураг төсөл 235.25

2012-2013

20.0

3.2

БГД, 3-р хороо, Сөүлийн гудамжны Гранд Плазагийн уулзварын шинэчлэлтийн ажлын зураг төсөл 1916.7 м2

2012-2013

14.0

3.3

БЗД, 26-р хороо, Нарны зам болон Баян Монгол хорооллыг холбосон авто зам, нүхэн гарцны зураг төсөл 144.2/12

2012-2013

27.1

3.4

БГД, 25-р хороо, "Зүүн Сэлбэ" орон сууцны хороолол доторхи  зураг төсөл (Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох) авто замын зураг төсөл 0.64

2012-2013

12.0

3.5

БГД, Олимп, Гэндэнгийн гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын нарийвчилсан зураг төсөл 6735.6 м2

2012-2013

11.0

3.6

БГД, 4-р хороо, Ханбүргэдэй, Шүүхийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын нарийвчилсан зураг төсөл 1.0 км

2012-2013

12.2

 

Дүн

 

96.3

 

НИЙТ

 

817.1