Загвар батлах тухай

2012-11-27 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.     Нийслэл Улаанбаатар хотын доторх бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй нийтийн эзэмшлийн газарт байрлуулах “Төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмших, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн анхааруулсан дохио, санамжийн эх загварыг хавсралтаар баталсугай.

2.     Хавсралтаар батлагдсан дохио, санамжийг хэвлүүлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн газруудад байршуулан, хамгаалах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, шаардагдах зардлыг газрын хянан баталгааны зардлаас гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай.

3.     Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Э.БАТ-ҮҮЛ