Гүрж улсын барилгын салбарын шинэчлэлтэй танилцах аялалд хамруулах тухай

2012-11-30 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “з” заалтыг үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.USAID олон улсын байгууллагаас зохион байгуулж буй Гүрж Улсын барилгын салбарын шинэчлэлтэй танилцах аялалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид болох Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга О.Машбат, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Н.Нацагдорж нарыг 2012 оны 12 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд хамруулсугай.

            2.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид холбогдох зардлыг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

            3.Танилцах аялалд хамрагдсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг О.Машбатад үүрэг болгосугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН

АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                  Н.БАТАА