Мөнгөн төлбөрийн орлогын зарцуулалтын тухай

2012-12-04 00:00:00

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.2 дахь хэсэг, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Батлан хамгаалахын сайдын 2006 оны 1а/2568 дугаар чиглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

 

            1. Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаасан иргэдийн тоо, Нийслэлийн төрийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээг 2012 оны 12 дугаар сарын 1-ны өдрөөр тасалбар болгон дүүрэг тус бүрээр тооцож гаргахыг Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

           

            2. “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн төрийн санд төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 50 хувийг Улсын  төсөвт, 30 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Төрийн санд тус тус шилжүүлж, 20 хувийг мөнгөн төлбөрийн орлогын санд үлдээн зарцуулахыг Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т зөвшөөрсүгэй.

           

            3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс / Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

 

 

           

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

            БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ,

            ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ

            ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                         Н.ГАНТӨМӨР

 

 

 

 

 

МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫН ТАЙЛАН

                           

 

 

 

Д/д

 

 

Дүүргүүд

Мөнгөн төлбөрийн орлого

 

Хувиарлалт

Улсын төсөвт /50%/

Дүүргүүдийн төрийн санд /30%/

Мөнгөн төлбөрийн орлогын санд /20%/

1

Багануур

13119993

6559996.5

3935997.9

2623999

2

Багахангай

1555306

777653

466591.8

311061.2

3

Баянгол

67571720

33785860

20271516

13514344

4

Баянзүрх

104231506

52115753

31269452

20846301

5

Налайх

14369320

7184660

4310796

2873864

6

Сүхбаатар

30406657

15203329

9121997.1

6081332

7

Сонгинохайрхан

82169857

41084929

24650957

16433972

8

Хан-Уул

50526538

25263269

15157961

10105308

9

Чингэлтэй

76573145

38286573

22971944

15314629

10

Нийслэл

28607348

14303674

0

14303674

 

Нийт

469131390

234565695

132157213

102408482