Ажлын хэсэг байгуулах тухай

2017-05-18 08:05:41

2017 оны 05 сарын 18-ны өдөр                                     Дугаар А/318                                            Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын Их Хурлын 2016 оны 45, 51 дүгээр, Засгийн газрын 2017 оны 47, 111 дүгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны 3/08 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн албан байгууллагуудад ашиглаж байгаа систем хооронд цахим өгөгдөл солилцох боломжийн талаар судалж, санал боловсруулах, цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг

Гишүүд: 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил;

 

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхбаяр;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэдээллийн технологи, цахим сан, байгууллагын цахим хуудас хариуцсан мэргэжилтэн С.Баасанжав;

 

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэболд;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цогтсайхан;

 

 

-Нийслэлийн Архивын газрын системийн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн О.Золзаяа;

 

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн програмист Б.Баасандорж;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын системийн инженер Б.Алтансоёмбо;

 

-Нийслэлийн Газрын албаны сүлжээний инженер Э.Энхцолмон.

Нарийн бичгийн

дарга

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн нийслэлийн үйлчилгээний систем хариуцсан мэргэжилтэн С.Цэвээнсүрэн.

            2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг боловсруулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /О.Чинзориг/-т даалгасугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                                    С.БАТБОЛД