Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах тухай

2012-11-22 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69, “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 4/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсруулах Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төслийн жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

   2. Батлагдсан зураг төслийн ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Пүрэвдаваад даалгасугай.

   3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /С.Очирбат/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---

 

 

 

Нийслэлийн   Засаг даргын   2012 оны

11 дүгээр сарын 22-ны өдрийн

А/702 захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 
ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСВИЙН ЖАГСААЛТ

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

Төсөвт өртөг /сая/

1

Баянголын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төсөв   /4.0 км/

2012-2013

100.0

2

Баянхошууны үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төсөв    /5.0 км/

2012-2013

130.0

3

Ганц худгийн амны үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төсөв /2.2 км/

2012-2013

60.0

4

Сүхбаатар   дүүргийн   13,   14-р   хорооны   үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны  түвшин  доошлуулах  шугамын  ажлын  зураг төсөв

2012-2013

100.0

5

Дунд    голын    үерийн    хамгаалалтын    далангийн засвар шинэчлэлтийн ажлын зураг төсөв /Энгельсийн   гудамжны   гүүрнээс   Баруун   уулын сувгийн холбох барилга хүртэл/

2012-2013

70.0

6

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгой, УС-15    орчмын    үерийн хамгаалалтын барилга байгууламж,   хөрсний   усны   түвшин   доошлуулах шугам шинээр барих ажлын зураг төсөв

2012-2013

90.0

7

"Усны   барилга   байгууламж"   Нийслэлийн   өмчит үйлдвэрийн газрын офиссийн барилга, гадна зам талбай,  авто  машины  дулаан  граш  бүхий  ажлын зураг төсөв

2012-2013

40.0

8

Баянгол  дүүргийн  20  дугаар  хороо  хотын  баруун хэсгийн  хөрсний  усны  түвшин  доошлуулах  насос станцын ажлын зураг төсвийг шинэчлэх

2012-2013

20.0

9

Туул голын үерийн хамгаалалтын далангийн хэсэгчилсэн засварын ажлын зураг төсөв

2012-2013

30.0

 

Дүн

 

640.0

 

 

 

 

Нийслэлийн   Засаг даргын   2012 оны

11 дүгээр сарын 22-ны өдрийн

А/702 захирамжийн хоёрдугаар хавсралт

 

 
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:

Д.Пүрэвдаваа

Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:

Л.Алтангэрэл

Улаанбаатар   хотын   Ерөнхий   инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

 

Н.Хулан

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын       Санхүү,       төрийн       сангийн хэлтсийн мэргэжилтэн

 

Т.Эрдэнэтуяа

Нийслэлийн   Барилга   хот   байгуулалт, төлөвлөлтийн газрын Ерөнхий инженер

 

Б.Нямдаваа

Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн архитектор

 

Ч.Баярмаа

“Усны   барилга   байгууламж”   НӨҮГ-ын Ерөнхий инженер

Нарийн бичгийн дарга:

Д.Ганбат

Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн