Ажлын хэсэг байгуулах тухай

2012-11-07 00:00:00

   Монгол  Улсын  Засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгж,  түүний  удирдлагын  тухай  хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “д”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Сууц өмчлөгчдийн холбоодын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулах, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Сууц өмчлөгчдийн  холбоодын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд оршин суугчдын оролцоог  нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.  

Ажлын хэсэг

 

 

ахлагч           

Л.Алтангэрэл           

Улаанбаатар хотын ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн  хэлтсийн дарга

Гишүүд

Ц.Ижилмөрөн           

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн

 

Б.Батсүх

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн  хэлтсийн мэргэжилтэн

 

Б.Уянга

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын  Хэмжих хэрэгслийн лабораторийн эрхлэгч

 

Б.Наранцэцэг           

Монголын сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлийн мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга

Ж.Баяржаргал

Монголын сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал

   2.Журмын төслийг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны дотор нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /Л.Алтангэрэл/-т даалгасугай.

   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН

 АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТАА

---oOo---