Хөрөнгө акталж, бүртгэлээс хасах тухай

2012-10-11 00:00:00
   Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.1.2  дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны    197  дугаар тогтоолыг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь: 
 
   1. ”Ус сувгийн удирдах газар” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2011 оны 07-208/2227 дугаар дүгнэлтээр цаашид ашиглалтын шаардлага хангахгүй нь  тогтоогдсон нийт 16 220 227 /арван зургаан сая хоёр зуун хорин мянга хоёр зуун хорин  долоон/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтанд заасан 2 ус түгээх байрыг  акталсугай. 
 
   2. Актлагдаж буй 2 ус түгээх байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч,  хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай. 
 
  3. Хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэгдсэн хөрөнгийг үнэлгээний дагуу  худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг “Ус сувгийн  удирдах газар” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /С.Үнэн/-т үүрэг болгосугай. 
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---