Нийслэлийн шинэ жилийг тэмдэглэх Ажлын хэсэг байгуулах тухай

2012-11-30 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

   1. Нийслэлийн шинэ жилийг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

   2. Дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулахыг Ажлын хэсэг /Ц.Баатархүү/-т үүрэг болгосугай.

     а. 2012 оны 12 дугаар сарын 31-нд Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах

     б. Хүүхдийн ордонд хүүхэд багачуудын шинэ жилийн баярыг зохион байгуулах

      в. Цэнгүүн болон хүүхэд багачуудын шинэ жилийн баярыг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөө гарган холбогдох төсвийг батлуулах

   3. Нутаг дэвсгэртээ шинэ жилийн баярын үйл ажиллагааны үеэр иргэд, олон нийтийг хамарсан цэнгүүн зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---