Өмч хүлээлцэх тухай

2012-11-05 00:00:00

   Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дугаар заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2012 оны 30 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Орон сууц нийтийн аж ахуйн компаниудын менежментийн гэрээг хаасантай холбогдуулан тухайн байгууллагуудад хүлээлгэн өгсөн өмч хөрөнгийг хүлээн авах ажлыг зохион байгуулахыг Өмчийн харилцааны газрын дарга /Ш.Төмөрбаатар/ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга /Ч.Бямбажав/ нарт тус тус даалгасугай.

   2.Орон сууц нийтийн аж ахуйн компаниудтай холбогдох тооцоог хийж өр, авлагыг баталгаажуулах, хаалтын балансыг 2012 оны 11 дүгээр сарын 02-ний байдлаар гаргаж холбогдох газарт шилжүүлэн өгөхийг менежментийн гэрээгээр ажиллаж буй компаниудын захирлуудад даалгасугай.

   3.Хуулийн этгээдийг шинээр байгуулагдтал тухайн байгууллагуудын удирдлагыг түр томилон, үйл ажиллагааг хэвийн найдвартай ханган ажиллахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /Ч.Бямбажав/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---