Ажлын хэсэг байгуулах тухай

2017-05-12 10:00:00

2017 оны 05 сарын 12-ны өдөр                                     Дугаар А/304                                        Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “Нийслэлийн ногоон хөгжлийн бодлого–2025” хэтийн зорилтын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

Ахлагч

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан

Гишүүд

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн  дарга Ц.Уранчимэг (зөвшилцсөнөөр);

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр;

 

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх;

 

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга;

 

Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар;

 

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү;

 

Азийн сангийн дэд суурин төлөөлөгч Диана Фернандес (тохиролцсоноор);

 

Азийн сангийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч Н.Ариунаа (тохиролцсоноор);

 

Азийн сангийн техникийн зөвлөх У.Тунгалаг (тохиролцсоноор);

 

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш Н.Сүмбэр (тохиролцсоноор).

Нарийн бичгийн дарга

Нийслэлийн Байгаль орчны газрын Ногоон хөгжил, цэвэр технологи хариуцсан мэргэжилтэн С.Энхээ

         2. “Нийслэлийн ногоон хөгжлийн бодлого–2025” хэтийн зорилтын төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, 2017 оны III улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                   ЗАХИРАГЧ                                                                      С.БАТБОЛД