Гадаад томилолтын тухай

2017-05-12 08:10:57

2017 оны 05 сарын 12-ны өдөр                                       Дугаар А/303                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Хятадын уламжлалт анагаах ухааны газартай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг 2017 оны 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус хотод томилон ажиллуулсугай.

 

         2. Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт даалгасугай.

 

 

 

 

                                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                             ЗАХИРАГЧ                                                                    С.БАТБОЛД