Ажлын хэсэг байгуулах тухай

2017-05-12 09:20:08

2017 оны 05 сарын 12-ны өдөр                                      Дугаар А/302                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.10-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

              1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд жуулчдад зориулсан таатай, аюулгүй орчин нөхцөл бий болгох зорилгоор “Шөнийн гэрэлт гудамж” төслийг боловсруулж, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор эхлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.

 

          2.“Шөнийн гэрэлт гудамж” төслийн хүрээнд Сөүлийн гудамж болон холбогдох бусад зам, талбайг тохижуулах ажлыг чанарын өндөр түвшинд шуурхай зохион байгуулж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд даалгасугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                    ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД