Ажлын хэсэг байгуулах тухай

2017-05-11 09:30:48

2017 оны 05 сарын 11-ний өдөр                                          Дугаар А/300                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “д”, 29.2, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний ажил эхэлсэн тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад  авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:

Ахлагч 

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Дэд ахлагч

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга

Гишүүд: 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга;

 

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга;

 

 

-“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-ын орлогч дарга;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга;

 

-Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн Замын зохион байгуулалтын тасгийн дарга;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн авто зам, гүүрийн байгууламжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн;

 

 -Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын Улсын ахлах байцаагч;

 

 -Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн авто зам, тээвэр, ложистикийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн;

 

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн хөдөлгөөн зохион байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн;

 

-“Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер;

 

-“Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв” ОНӨҮГ-ын ерөнхий диспетчер.

 Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтэн.

   

            2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийг чанд баримтлан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра нарт даалгасугай.

 

              3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/306 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                      ЗАХИРАГЧ                                                                             С.БАТБОЛД