Гадаад томилолтын тухай

2017-05-16 16:38:21

2017 оны 05 сарын 11-ний өдөр                                     Дугаар А/296                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сүжоу хотод зохион байгуулагдах “Тав тухтай амьдрах орчин ба тогтвортой хот” сэдэвт хотын дарга нарын форумд оролцох зорилгоор  нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн нарыг 2017 оны 05 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

       2. Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

        3. Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                         С.БАТБОЛД