Илтгэлийн уралдаан зохион байгуулах тухай

2017-05-16 16:20:34

2017 оны 05 сарын 10-ны өдөр                               Дугаар А/292                                                Улаанбаатар хот

 

 

 

 

Илтгэлийн уралдаан зохион

 байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.1.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Жендэрийн талаарх өнөөгийн чиг хандлага, тулгамдсан асуудлыг иргэд, олон нийтэд таниулах зорилгоор “Нийслэл-Жендэрийн эрх тэгш байдал-Шийдэл” сэдэвт илтгэлийн уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 10-30-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

           2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан илтгэлийн уралдааныг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах төсвийн задаргааг  2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

            3.Илтгэлийн уралдаан зохион байгуулахад шаардагдах 7,245,000 /долоон сая хоёр зуун дөчин таван мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

         

            4.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан илтгэлийн уралдааны удирдамжийг баталж, өндөр хэмжээнд зохион байгуулахыг Ажлын хэсэг   /Ш.Анхмаа/-т, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                           ЗАХИРАГЧ                                С.БАТБОЛД