Гадаад томилолтын тухай

2017-05-16 15:51:51

2017 оны 05 сарын 09-ний өдөр                                    Дугаар А/290                                          Улаанбаатар хот

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1. Монгол, Сингапурын хамтарсан “Монголын хөлөг онгоцны хамтарсан компани”-ийн Бүгд Найрамдах Сингапур Улсад болох Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцуулахаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасанг 2017 оны 05 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад томилон ажиллуулсугай.

 

          2. Гадаад томилолтын тайланг ирсэн өдрөөс хойш 7 долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасанд даалгасугай.

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                       ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД