Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай

2017-05-16 15:42:38

2017 оны 05 сарын 09-ний өдөр                                        Дугаар А/287                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “б”, 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05, 32/29 дүгээр, 2016 оны 6/13 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 67 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

         

      1.Нийслэлийн өмчөөс 2017 онд хувьчлах эд хөрөнгийн асуудлыг хариуцан ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хавсралт ёсоор томилсугай.

 

          2.Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгосугай.

         

        3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга бөгөөд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Ч.Однасанд даалгасугай.

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                     ЗАХИРАГЧ                            С.БАТБОЛД