Тээврийн хэрэгсэл худалдан авах тухай

2017-05-16 15:36:00

2017 оны 05 сарын 08-ны өдөр                                     Дугаар А/285                                           Улаанбаатар хот

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл худалдан

авах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын ажлын хэрэгцээнд зориулж, энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг холбогдох хууль, журмын дагуу өөрийн орлогын санхүүжилтээр худалдан авахыг  Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ж.Эрдэнэбаатар/-т зөвшөөрсүгэй.

 

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслүүдийг худалдан авахад хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд, нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтад нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН  ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД